Проп Фирмд Алдаж Болохгүй 5 Алдаа

2025-05-26

Сүүлийн жилүүдэд проп фирмүүд арилжаачдад шаардлагатай санхүүжилтыг олгож, бага эрсдэлтэйгээр зах зээлд оролцох боломжийг бий болгож байна. Гэвч энэхүү боломжийг зөв ашиглаж чадахгүй тохиолдолд маш богино хугацаанд боломжоо алдах, бүр санхүүгийн хувьд хохирох эрсдэлтэй. Проп фирм гэдэг нь шалгуур хангасан, ур чадвартай арилжаачдад өөрийн хөрөнгөөр арилжаа хийх боломж олгодог байгууллага юм. Үүний ачаар олон арилжаачид хувийн мөнгөө эрсдэлд оруулахгүйгээр санхүүгийн зах зээлд оролцох боломжтой болсон.

Проп Фирмд Алдаж Болохгүй 5 Алдаа

Гэхдээ энэхүү боломжийг ашиглахын тулд тодорхой шалгуурыг давж, өндөр хариуцлагатайгаар арилжаа хийх шаардлагатай. Ялангуяа шинэ арилжаачид проп фирмд арилжаа хийхдээ дараах нийтлэг алдаанууд гаргах нь элбэг. Энэ нийтлэлд проп фирмд арилжаа хийж эхэлж буй шинэ арилжаачдын хамгийн түгээмэл 5 алдаа болон түүнээс хэрхэн сэргийлэх талаар өгүүлнэ.

1. Дүрэм, нөхцөлийг бүрэн ойлголгүйгээр арилжаанд оролцох

Ихэнх шинэ арилжаачид проп фирмийн санал болгож буй боломжийг хараад шууд сорилд ордог ч тухайн фирмийн дүрэм, шалгуурын нарийн заалтыг анхаарч уншдаггүй. Харин эдгээр дүрэм бол арилжааны амжилт, бүтэлгүйтлийг шийдэгч чухал хүчин зүйл юм. Жишээ нь, өдөр тутмын алдагдлын дээд хязгаар, дансны нийт алдагдлын лимит, арилжаа хийх боломжтой зах зээлийн төрөл, тухайн арилжааг хаах хугацаа, байрлал хадгалах нөхцөл (overnight position), долоо хоногийн эцсийн арилжааны шаардлага гэх мэт олон хүчин зүйлс бий.

Зарим арилжаачид ашигтай арилжаа хийж байсан ч зөвхөн нэг дүрмийг зөрчсөнөөр аккаунтаа шууд алдах тохиолдол цөөнгүй. Проп фирмүүд автомат хяналтын системээр ажилладаг тул дүрэм зөрчсөн эсэхийг гүйцэтгэлээс шууд илрүүлдэг.

Сэргийлэх арга: Сорилд орхоос өмнө тухайн проп фирмийн бүх заавар, нөхцөл, шалгуурын материалыг уншиж, ойлгож, тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Шаардлагатай бол фирмийн дэмжлэгийн албатай холбогдож тодруулах нь зүйтэй.

2. Сэтгэл хөдлөлд автсан, хяналтгүй арилжаа хийх

Сэтгэл хөдлөл арилжаанд хамгийн том дайсан гэдгийг ихэнх туршлагатай арилжаачид анхааруулдаг. Харамсалтай нь шинэ арилжаачид алдагдал хүлээх үедээ сэтгэл хөдлөлд автдаг, нөхөх гэсэн сэтгэлээр дараагийн арилжаагаа төлөвлөлгүй хийдэг, эсвэл ашиг олсон үедээ сэтгэл хөөрөлд автаж хэт их эрсдэлтэй арилжаанд ордог.

Эдгээр нь бүгд проп фирмийн шалгуур зөрчихөд хүргэх, дансаа алдах, эсвэл сэтгэл зүйн хувьд хямралд орох шалтгаан болдог. Сэтгэл хөдлөлд үндэслэсэн арилжаа нь эрсдэлтэй шийдвэр гаргалтад хүргэж, тооцоололгүй алхам хийхэд хүргэнэ.

Сэргийлэх арга: Арилжаанд орохоос өмнө тодорхой төлөвлөгөө гаргаж, тухайн арилжаа яагаад хийх ёстой тухай логик үндэслэлтэй байх хэрэгтэй. Сэтгэл хөдлөл нэмэгдэж буйг мэдэрвэл шууд арилжаанаас түр холдож, амрах, орчин өөрчлөх нь зөв. Арилжааны дараа үйлдэл бүрээ эргэн харж, сэтгэл зүйн нөлөөллийг тэмдэглэж занших хэрэгтэй.

3. Тогтсон стратегигүй, төлөвлөгөөгүйгээр арилжаа хийх

Арилжаа бол системтэй, тооцоотой, зарчимтай үйл ажиллагаа. Гэтэл олон шинэ арилжаачид тухайн өдрийн зах зээлийн мэдээ, бусдын яриа, эсвэл нэг удаа ашиг авчирсан хандлага дээр үндэслэн стратегигүй арилжаа хийдэг. Проп фирмд амжилттай арилжаа хийхийн тулд тогтсон шалгуур, дүрэмтэй, туршигдсан арилжааны стратеги зайлшгүй шаардлагатай.

Стратегигүй арилжаа нь дүгнэлт хийх боломжгүй, алдаанаасаа суралцах боломжгүй болгож, сорилын хугацаанд тогтворгүй үр дүнтэй байх шалтгаан болдог.

Сэргийлэх арга: Арилжаанд орохоос өмнө өөрт тохирсон, статистикаар шалгарсан стратеги боловсруулах хэрэгтэй. Арилжааны өдрийн тэмдэглэл хөтөлж, ямар стратеги ямар нөхцөлд үр дүнтэй ажилласан талаар дүгнэлт хийж занших нь чухал.

4. Эрсдэлээ удирдахгүй, санамсаргүй арилжааг их хийх

Проп фирмүүдийн хамгийн онцлог шаардлага бол эрсдэлийн хяналт. Шинэ арилжаачдын нийтлэг алдаа бол хэт их хөшүүрэг ашиглах, эсвэл нэг арилжаанд хэт их хэмжээний эрсдэл тавих явдал юм. Үүний үр дүнд өдрийн алдагдлын хязгаарыг зөрчиж, шалгуурт тэнцэх боломжгүй болдог.

Эрсдэл удирдлагагүй арилжаа нь зөвхөн проп фирмийн шалгуурт унах шалтгаан болохгүй, харин сэтгэлзүйн дарамтыг ч бий болгодог.

Сэргийлэх арга: Нэг арилжаанд нийт дансны 1-2 хувиас хэтрэхгүй эрсдэл тооцоолох зарчмыг баримтлах. Stop-loss болон take-profit хэмжээг урьдчилан тодорхойлох, хөшүүрэг зохистой ашиглах, нийт өдөрт хүлээх дээд алдагдлыг тогтоож сурах шаардлагатай.

5. Бэлтгэлгүйгээр сорилд орох

Зарим арилжаачид сорилын хураамж төлөөд, шууд сорилд ордог. Харин бодит арилжааны нөхцөл, сэтгэлзүй, гүйцэтгэл зэргээ бодитоор шалгаж үзээгүй байдаг. Үүний үр дүнд эхний өдрөөс эхлэн алдаа гаргаж, сорилыг дутуу гүйцэтгэх нь элбэг.

Проп фирмийн шалгуур бол арилжаачны бодит ур чадвар, сахилга бат, эрсдэл удирдах чадварыг сорьдог процесс. Энэ нь зөвхөн аз турших сорил биш, харин бодит үр дүн шаардсан шалгуур юм.

Сэргийлэх арга: Хамгийн багадаа 1-3 сарын хугацаанд демо данс дээр тогтмол ашигтай арилжаа хийж сурах, өөрийн стратеги, сэтгэл зүй, эрсдэл удирдлагын системийг бататгасны дараа л сорилд орох хэрэгтэй. Ингэснээр сорилыг өндөр амжилттай туулах магадлал нэмэгддэг.

--

Проп фирмд арилжаа хийх нь боломжийн үүд хаалгыг нээж байгаа ч энэ боломжийг ашиглахын тулд хариуцлагатай, системтэй, мэргэжлийн хандлага шаардлагатай. Дээр дурдсан алдаанууд бол шинэ арилжаачдын дунд хамгийн нийтлэг тохиолддог ч тухайн алдаанаас суралцаж, зайлсхийж чадвал проп трейдингийн замаар амжилттай карьераа эхлүүлэх бүрэн боломжтой.

Тогтвортой арилжаачин байх нь зөвхөн ашигтай арилжаа хийхээс илүүтэйгээр тогтмол сахилга бат, сэтгэлзүйн бэлэн байдал, стратеги, эрсдэлийн удирдлагын нэгдэл юм.

Багаар эхэлж,

Ихээр өс

Шалгуурыг давсан арилжаачид биднээс $600,000 ам. доллар xүртэлx LIVE дансыг авч, "iTrader-ийн мэргэжлийн арилжаач" болно.

Яг одоо эхлэх

2025 Ай Трейдер Глобал ХХК | Компанийн бүртгэлийн дугаар: 15962


Ай Трейдер Глобал ХХК нь Комор улсын Анжуан арал дахь Мутсамуду хотын Хамчакод байрлалтай. Тус компани нь Коморын Үнэт Цаасны Хорооноос (Securities Commission of the Comoros) олгосон L15962/ITGL дугаартай тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.


Ай Трейдер Глобал ХХК нь “iTrader” нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд (Форекс) арилжааны үйл ажиллагаа явуулах эрхтэй. Компанийн лого, барааны тэмдэг, вэбсайт нь зөвхөн Ай Трейдер Глобал ХХК компанийн өмч юм.


Ай Трейдер Глобал ХХК -ийн охин компани болох : iTrader Global Pty Ltd, Австралийн компанийн бүртгэлийн дугаар (ACN): 686 857 198. Энэ компани нь Opheleo Holdings Pty Ltd компанийн албан ёсны төлөөлөгч бөгөөд Австралийн санхүүгийн үйлчилгээний төлөөлөгчийн дугаар: 001315037 -тай. Австралийн санхүүгийн үйлчилгээний лицензийн дугаар: 000224485 -тай Level 1, 256 Rundle St, Adelaide, SA 5000 хаягт байршдаг. Анхааруулга: Энэ байгууллага нь энэхүү вэбсайт дээр болон дамжуулан арилжаалагдаж буй санхүүгийн (арилжааны) хэрэгсэл нийлүүлэгч биш бөгөөд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.


Эрсдэлийн сэрэмжлүүлэг: CFD арилжааны хөшүүргийн улмаас хөрөнгөө хурдан алдах өндөр эрсдэлтэй тул бүх хэрэглэгчдэд тохиромжгүй байдаг.


Фанд, CFD болон бусад өндөр xөшүүрэгтэй арилжаа нь хэрэглэгчээс нарийн төвөгтэй ойлголтуудын талаар тусгай мэдлэг шаарддаг. Хөшүүрэгтэй арилжаанд оролцогчдын 84.01% нь алдагдал хүлээдгийг судалгаанууд харуулдаг тул хөшүүрэгтэй арилжаанд орохоос өмнө хөрөнгөө алдах маш өндөр эрсдэлтэй болохыг анхаарна уу.


iTrader нь аливаа иргэн, хуулийн этгээдийн өмнө xөшүүрэгтэй арилжааны эрсдэл, алдагдал, бусад хохирлыг бүхэлд нь хариуцахгүй болохыг мэдэгдэж байна.


Энэхүү веб сайтын мэдээ, мэдээлэл нь зөвхөн мэдлэг түгээх зорилготой тул хэрэглэгч та бие даан шийдвэр гаргана уу.


Хязгаарлалт: iTrader нь вэбсайт болон үйлчилгээгээ тухайн орны хууль тогтоомж, дүрэм журмаар хориглосон орнуудад оршин суугчдад чиглүүлдэггүй. Хэрэв та энэхүү вэбсайтыг ашиглахыг хориглосон оронд байгаа бол вэбсайт болон үйлчилгээг ашиглахдаа тухайн орны хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгах үүрэгтэй. iTrader нь вэбсайтынхаа мэдээлэл бүх оронд тохиромжтой эсэхийг баталгаажуулдаггүй.


Ай Трейдер Глобал ХХК нь зарим улс орны иргэдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалздаг болно. Жишээлбэл: АНУ, Орос, Бразил, Канада, Израйл, Иран.