Форекс проп фирм гэж юу вэ? - Эхлэн суралцагч нарт зориулсан ерөнхий танилцуулга

2025-05-16

Форексийн зах зээлд хөл тавьж буй олон хүн эхэндээ бага хэмжээний мөнгөөр арилжаа хийж, хурдан ашиг олно гэсэн горьдлогоор эхэлдэг. Зарим нь амжилтад хүрдэг ч, ихэнх нь туршлага, сахилга бат, эрсдэлийн удирдлага дутуугаас болж хөрөнгөө алдан, шантрах нь түгээмэл.

Харин эрсдэлээ удирдаж, бодит зах зээл дээр суралцах, туршлага хуримтлуулах, дисциплинтэй арилжаачин болоход туслах орчин бол — Форекс проп фирм юм.

Форекс проп фирм гэж юу вэ?

Эдгээр байгууллагууд нь зөвхөн хөрөнгө оруулалт хийх боломж олгохоос гадна, анхлан суралцагч болон туршлагатай арилжаачдад мэргэжлийн түвшний бодит сургалтын орчин бүрдүүлж өгдөг.

Форекс проп фирм гэж юу вэ?

Проп фирм (Proprietary Trading Firm) гэдэг нь арилжаачдад өөрийн хөрөнгийг ашиглуулан арилжаа хийлгэдэг байгууллага юм. Хэрвээ та тодорхой шалгуурыг хангаж чадвал, тухайн фирм танд $10,000 - $200,000 хүртэл хэмжээний арилжааны дансыг итгэн өгч, таны ашигтай арилжаанаас 70–90% хүртэлх ашгийг өөрт чинь хуваарилдаг.

Энэ нь профит сплит гэж нэрлэгддэг бөгөөд ихэвчлэн 70/30 эсвэл 80/20 байдлаар хуваарилагддаг. Харин iTrader-ын хувьд ашгийг 90/10 харьцаатайгаар хуваарилдаг.

Жишээ: Хэрвээ та 100,000 долларын проп фирмийн дансаар 10% буюу $10,000 ашиг олвол, $9,000-г өөртөө, $1,000-г фирмд төлнө (90/10 харьцаатай iTrader-ийн нөхцөлөөр).

Проп фирмүүд нь трейдерүүдэд арилжааны арга барилд суралцах орчин, дэмжлэг, арга хэрэгсэл зэрэг боломжуудыг олгодог бөгөөд энэ нь анхлан суралцагч нарт шаардлагатай бүх суурь нөхцөлүүдийг бий болгох ашигтай байдаг.

Энэ бол жижиг данснаас аажмаар эхэлж “хоосон” арилжаа хийхээс хамаагүй боломж өндөртэй, эрсдэл багатай арга зам юм.

Проп фирм нь зүгээр нэг арилжааны капитал олгохоос гадна, дараах чухал зүйлсийг танд “сургадаг”:

  • Дүрэм баримтлах чадвар – Дураараа арилжаа хийвэл данс шууд хаагдана.
  • Эрсдэлийн удирдлага – Хэт их алдагдал бол боломжоо алдах гэсэн үг.
  • Тууштай байх – Ашиг ч, алдагдал ч байлаа гэсэн стратегиа хадгалж сурах.
  • Бодит хяналттай нөхцөлд ажиллах – Демо биш, шалгууртай бодит орчин.

Хамгийн чухал нь: Та амжилттай болтолоо өөрийн мөнгөө эрсдэлд оруулах шаардлагагүй.

Проп фирмүүдийн давуу тал

  • Хөрөнгө оруулалт хийх боломж: Өөрийн хөрөнгөө эрсдэлд оруулахгүйгээр арилжаа хийх боломж.
  • Мэргэжлийн орчин: Сургалт, дэмжлэг, арга хэрэгсэл зэрэг боломжууд.
  • Ашгийн хуваарилалт: Амжилттай арилжааны үр дүнд ашгийг хуваарилах.
  • Эрсдэл багатай: Өөрийн хөрөнгийг эрсдэлд оруулахгүйгээр туршлага хуримтлуулах боломж.

Проп фирмүүдийн анхаарах зүйлс

  • Шалгуур өндөр: Проп фирмүүд нь өндөр шалгууртай бөгөөд ихэвчлэн трейдерүүдийг сорьж шаардлага хангасан трейдерүүдэд энэхүү боломжийг олгодог.
  • Ашгийн хуваарилалт: Ашгийн тодорхой хувийг фирмдээ төлөх шаардлагатай. Гэхдээ хуваарилж буй ашгийн дийлэнх олонх буюу itrader-ийн хувьд 90 хувийг арилжаа хийж буй хэрэглэгч хүртдэг.
  • Эрсдэлтэй: Шалгуурыг амжилттай давж чадаагүй тохиолдолд бодит арилжаа хийх данс авах боломжгүй.

Форекс проп фирмээр хэрхэн арилжаа хийж эхлэх вэ?

Алхам 1: Суурь ойлголтуудыг сурах

Проп фирмийн шалгуурт орохын өмнө дараах ойлголтуудыг сайн мэддэг байх шаардлагатай:

  • Валютын хослолууд (EUR/USD гэх мэт)
  • Пипс, лот, spread, leverage гэж юу вэ?
  • MetaTrader 4/5 зэрэг платформ ашиглах
  • Эрсдэлийн удирдлагын үндсэн ойлголт (нэг арилжаанд 1-2% эрсдэл)

Зөвлөгөө: Эхний үед demo account дээр арилжаа хийж, стратегиа туршаарай.

Алхам 2: Тохирох проп фирмийг сонгох

  • iTrader: Ашгийн хуваарилалт өндөр, MT5 платформ дээр ажилладаг.
  • FTMO: Тодорхой шалгууртай, өндөр хуваарилалттай.
  • The5ers: Хөнгөлөлттэй шалгалттай, хурдан хөрөнгө оруулалт.
  • MyFundedFX: Энгийн шалгууртай, эхлэгчдэд тохиромжтой.

Алхам 3: Шалгалт авах

Шалгуур нь проп фирмийн зүгээс танд итгэл үзүүлэхийн өмнөх шалгалт юм. Ерөнхий нөхцөл:

  • Ашгийн зорилт: 5–10%
  • Өдөр тутмын дээд алдагдал: 5%
  • Нийт дээд алдагдал: 10–12%
  • Хугацаа: 30 өдөр (зарим фирм 60 хүртэл)

Зөвлөгөө: Ашигт анхаарал хандуулахаас илүү эрсдэлээ хянах нь чухал.

Алхам 4: Амжилттай шалгуурыг давснаар хөрөнгө оруулалт авах

Шалгуурын дараа:

  • Verification stage (зарим фирмд): Ашгаа дахин баталгаажуулах бага зорилготой үе шат
  • Live funded account: Бодит данс дээр арилжаа хийх эрх

Таны арилжаанд ашгийн хуваарилалт эхэлнэ. Зарим фирм хоёр долоо хоног тутамд ашиг өгдөг бол зарим нь сар бүр төлдөг.

Алхам 5: Арилжаагаа үргэлжлүүлэх

Одоо та бодит арилжааг эрсдэлгүй хөрөнгөөр хийж буй мэргэжлийн трейдер боллоо. Цаашид хийх зүйл:

  • Ашгаа тогтмол гаргах
  • Шинэ стратеги турших
  • Дансны хэмжээг нэмэгдүүлэх (scaling program)
  • Хэд хэдэн проп фирмээс зэрэг хөрөнгө татах

Хэн проп фирмтэй хамтран ажиллах ёстой вэ?

Тохиромжтой хүмүүс:

  • Форексийн үндсэн ойлголтуудыг мэддэг.
  • Эрсдэл удирдлагын зарчмуудыг ойлгодог.
  • Тогтмол ашиг олохыг хүсдэг.

Тохиромжгүй хүмүүс:

  • Форексийн үндсэн ойлголтуудыг мэддэггүй.
  • Эрсдэл удирдлагын зарчмуудыг ойлгодоггүй.
  • Түргэн ашиг олохыг хүсдэг.

Форекс проп фирмүүд нь анхлан суралцагч нарт зориулсан хамгийн шилдэг сургалтын орчин юм. Проп фирмүүд нь зөвхөн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгохоос гадна, мэргэжлийн орчин, дэмжлэг, арга хэрэгсэл зэрэг боломжуудыг олгодог. Хэрэв та Форексийн зах зээлд орж арилжаа хийхээр сонирхож байгаа бол проп фирмүүд нь таныг амжилттай трейдер болгоход туслах хамгийн шилдэг сонголтуудын нэг байх болно.

Багаар эхэлж,

Ихээр өс

Шалгуурыг давсан арилжаачид биднээс $600,000 ам. доллар xүртэлx LIVE дансыг авч, "iTrader-ийн мэргэжлийн арилжаач" болно.

Яг одоо эхлэх

2025 Ай Трейдер Глобал ХХК | Компанийн бүртгэлийн дугаар: 15962


Ай Трейдер Глобал ХХК нь Комор улсын Анжуан арал дахь Мутсамуду хотын Хамчакод байрлалтай. Тус компани нь Коморын Үнэт Цаасны Хорооноос (Securities Commission of the Comoros) олгосон L15962/ITGL дугаартай тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.


Ай Трейдер Глобал ХХК нь “iTrader” нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд (Форекс) арилжааны үйл ажиллагаа явуулах эрхтэй. Компанийн лого, барааны тэмдэг, вэбсайт нь зөвхөн Ай Трейдер Глобал ХХК компанийн өмч юм.


Ай Трейдер Глобал ХХК -ийн охин компани болох : iTrader Global Pty Ltd, Австралийн компанийн бүртгэлийн дугаар (ACN): 686 857 198. Энэ компани нь Opheleo Holdings Pty Ltd компанийн албан ёсны төлөөлөгч бөгөөд Австралийн санхүүгийн үйлчилгээний төлөөлөгчийн дугаар: 001315037 -тай. Австралийн санхүүгийн үйлчилгээний лицензийн дугаар: 000224485 -тай Level 1, 256 Rundle St, Adelaide, SA 5000 хаягт байршдаг. Анхааруулга: Энэ байгууллага нь энэхүү вэбсайт дээр болон дамжуулан арилжаалагдаж буй санхүүгийн (арилжааны) хэрэгсэл нийлүүлэгч биш бөгөөд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.


Эрсдэлийн сэрэмжлүүлэг: CFD арилжааны хөшүүргийн улмаас хөрөнгөө хурдан алдах өндөр эрсдэлтэй тул бүх хэрэглэгчдэд тохиромжгүй байдаг.


Фанд, CFD болон бусад өндөр xөшүүрэгтэй арилжаа нь хэрэглэгчээс нарийн төвөгтэй ойлголтуудын талаар тусгай мэдлэг шаарддаг. Хөшүүрэгтэй арилжаанд оролцогчдын 84.01% нь алдагдал хүлээдгийг судалгаанууд харуулдаг тул хөшүүрэгтэй арилжаанд орохоос өмнө хөрөнгөө алдах маш өндөр эрсдэлтэй болохыг анхаарна уу.


iTrader нь аливаа иргэн, хуулийн этгээдийн өмнө xөшүүрэгтэй арилжааны эрсдэл, алдагдал, бусад хохирлыг бүхэлд нь хариуцахгүй болохыг мэдэгдэж байна.


Энэхүү веб сайтын мэдээ, мэдээлэл нь зөвхөн мэдлэг түгээх зорилготой тул хэрэглэгч та бие даан шийдвэр гаргана уу.


Хязгаарлалт: iTrader нь вэбсайт болон үйлчилгээгээ тухайн орны хууль тогтоомж, дүрэм журмаар хориглосон орнуудад оршин суугчдад чиглүүлдэггүй. Хэрэв та энэхүү вэбсайтыг ашиглахыг хориглосон оронд байгаа бол вэбсайт болон үйлчилгээг ашиглахдаа тухайн орны хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгах үүрэгтэй. iTrader нь вэбсайтынхаа мэдээлэл бүх оронд тохиромжтой эсэхийг баталгаажуулдаггүй.


Ай Трейдер Глобал ХХК нь зарим улс орны иргэдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалздаг болно. Жишээлбэл: АНУ, Орос, Бразил, Канада, Израйл, Иран.