2025-10-24
Сэдэл гэдэг хүчтэй мэдрэмж арилжааны өмнөх догдлол, шалгуураа давсны дараах төсөөлөл, “энэ удаа би чадна” гэсэн итгэл. Шинжлэх ухаанд сэдэл нь допамины систем буюу тархины урамшууллын төвийг идэвхжүүлдэг гэж үздэг. Допамин бол төсөөлөх, сонирхолтой видео үзэх, ашиг хүлээхэд ялгардаг “баяр баясгалангийн бодис” юм. Энэ нь донтуулдаг ч тогтворгүй. Зах зээл эсрэг хөдөлмөгц, эсвэл сэдэл, хүсэл буурахад допамин огцом унаж, тархи “сонирхлоо алддаг”. Тиймээс сэдэлд тулгуурладаг арилжаачид үргэлж мэдрэмжийн савалгаанд ордог.
Харин сахилга бат тархины урд хэсэг буюу prefrontal cortex-т ажилладаг. Энэ хэсэг нь логик сэтгэлгээ, төлөвлөлт, өөрийгөө хянах чадварыг хариуцдаг. Энэ л биднийг дүрмээ баримтлах, эрсдэлээ хянах, хэт их арилжаа хийхгүй байх боломжийг олгодог.
Сэдэл бол мэдрэмжийг өдөөдөг, харин сахилга бат нь давтамжийн хүчээр дадал бий болгодог. Та төлөвлөгөөгөө дагах, сэтгэл хөдлөлөө дарах бүрд таны тархи “өөрийгөө хянах” мэдрэлийн холбоог хүчирхэгжүүлж байдаг. Энэ нь шинжлэх ухаанд “self-regulation circuit” буюу өөрийгөө хянах чадвар гэж нэрлэгддэг. Тиймээс “сахилга бат бол булчин шиг” гэдэг үг зүгээр ч нэг зүйрлэл биш энэ бол тархины бодит процесс юм.
Проп фирм дээр арилжаа хийхэд яагаад энэ чухал вэ?
Өөрийн хөрөнгөөр арилжаа хийхээс ялгаатай нь танд зорилт, хугацаа, эрсдэлийн хязгаар бий. Сэдэл: “Би чадна.”
Сахилга бат: “Би хийх ёстой зүйлээ яг таг хийнэ.”
Сэдэл болон сахилга бат хоёрын ялгаа нь арилжааны үр дүнг шийддэг. Мэргэжлийн арилжаачид сахилга батыг яг л тамирчид бэлтгэлээ хийдэг шиг дасгалжуулдаг. Тэдэнд сэтгэл хөдлөл хэрэггүй, харин гүйцэтгэл л чухал. Сэдэл бол богино хугацааны гүйцэтгэл, сахилга бол урт хугацааны хэмнэл.
Хэрвээ арилжааны тогтвортой байдлыг нэгэн томъёонд оруулбал ингэж бичиж болно:
Гүйцэтгэл = (Систем × Сахилга бат) – Эмоци
Энд эмоци гэдэг нь арилжаанд үүсдэг дотоод саад, үймээн, бүрэн арилгах боломжгүй ч, сахилга бат тэр үймээнийг шүүж, гүйцэтгэлийг тогтворжуулдаг.
Сэдэл бол арилжаанд орох дохио, сахилга бат бол эрсдэлийн менежмент. Нэг нь таныг эхлүүлнэ, нөгөө нь таныг ашигтай үлдээнэ. Анхаарал сарниж эхлэх тэр үед шинэ сэдэл хайхаа боль. Өдөр тутмын дадал, тэмдэглэл, зөв цагтаа зогсох энэ бүгдээрээ таны тархийг мэргэжлийн арилжаач шиг ажилладаг болгох болно.
© 2025 iTrader Global Limited | Company registration number 15962
iTrader Global Limited is located at Hamchako, Mutsamudu, Autonomous Island of Anjouan, Union of Comoros, The Comoros and is licensed and regulated by the Securities Commission of the Comoros. Our license number L15962/ ITGL
iTrader Global Limited, operating under the trading name “iTrader,” is authorized to engage in Forex trading activities. The company’s logo, trademark, and website are the exclusive property of iTrader Global Limited.
Risk Warning: CFD trading carries a high risk of rapid capital loss due to leverage and may not be suitable for all users.
Trading in funds, CFDs, and other high-leverage products requires specialized knowledge.
Research indicates that 84.01% of leveraged traders incur losses. Please ensure you fully understand the risks and are prepared to lose your capital before engaging in leveraged trading.
iTrader hereby states that it will not be held fully responsible for leveraged trading risks, losses, or other damages incurred by any individual or legal entity.
The news and information provided on this website are for educational purposes only. Users should make independent and informed financial decisions.
Restrictions: iTrader does not direct its website or services to residents of countries where such activities are prohibited by law, regulation, or policy. If you reside in a jurisdiction where the use of this website or its services is restricted, you are responsible for ensuring compliance with local laws. iTrader does not guarantee that the content of its website is appropriate or lawful in all jurisdictions.
iTrader Global Limited does not provide services to citizens of certain countries, including (but not limited to): the United States, Brazil, Canada, Israel, and Iran.