logo

Том дүн үү, тогтвортой ашиг уу?

2025-10-10

Ихэнх арилжаачдад “төгс нэг арилжаа” хийж бүхнийг өөрчлөх мөрөөдөл нууцхан байдаг болов уу. Та тийм биш гэж бодож магадгүй. Гэхдээ өөрөөсөө шударгаар нэг асуугаад үзээрэй. Энэ хүсэл бол таны шунал биш, харин таны тархи хяналтаа бүрэн тогтоож амжаагүй байгаагийн илрэл юм.

Big-win


Арилжаач хүний амжилт юугаар хэмжигдэх вэ? Зөвхөн том дүн гэж үү.


Арилжааны амжилт нь цор ганц мөнгөөр биш өдөр бүр гаргаж буй тогтвортой, бодолтой шийдвэрүүдийн үр дүнгээр, түүнд зориулж буй цаг хугацаагаар, уналт босолт мөн энэ бүхний үр дүнд танд ирж буй эрх чөлөөгөөр хэмжигддэг байх.
Тэгэхээр та хангалттай цаг хугацаа зарцуулалгүй, хангалттай шинжлээгүй, азаар олсон том ашгаа амжилт гэж нэрлэх үү?


Зөвхөн ашгийг зорилгоо болгож буй хүмүүс яагаад амжилт гаргадаггүй вэ?


Арилжаач хүн бүрийн зорилго ашиг биш гэж үү хэмээн та гайхаж магадгүй. Маш том ялгаа нь after effect юм. Том ашиг хийсний дараа тэр мэдрэмжийг дахин мэдрэхийн тулд илүү их эрсдэл гаргах, сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргах, алдаагаа үл тоох тасралтгүй сөрөг мөчлөг үүсдэг. Том ашиг хийж чаддаг хүмүүсийн нууц нь тэдний стратеги биш тэд өөрсдийн сэтгэл хөдлөлийг удирдаж чаддагт оршдог. Тэд том ашгийг зориогүй, харин сайн арилжаачин болох зорилгоор тогтвортой системээ мөрдөж явдаг. Үүний үр дүнд ашиг нь тэдэнд шагнал болж ирдэг. Тэгэхээр арилжаач таны зорилго “том дүн” биш, харин сайн арилжаач болох явдал байх ёстой.


Тархины тоглоом ба сэтгэл зүй


Сэтгэл судлалын үүднээс авч үзвэл, томоохон ашиг хүртэх үед тархинд допамин ялгарч, баяр хөөр, сэтгэл ханамжийн хүчтэй мэдрэмж төрүүлдэг. Энэ мэдрэмжийг дахин мэдрэх хүсэл нь таныг илүү их эрсдэл хүлээх, илүү хурдан шийдвэр гаргах хандлагатай болгодог.
Гэвч судалгаанууд харуулж буйгаар, тогтвортой төлөвлөгөөтэй, давтагддаг шийдвэрийн систем нь тархины стрессийг бууруулж, шийдвэр гаргалтын чанарыг сайжруулдаг. Энэ нь эрсдэлийг зөв хянах, сэтгэлзүйн тогтвортой байдлыг хадгалахад чухал нөлөө үзүүлдэг.
Тиймээс тогтвортой арилжаа бол зүгээр нэг стратеги биш энэ бол таны сэтгэлзүйн хамгаалалт юм.


Тогтвортой ашиг гэдэг бол “бага багаар сайжрах” зам юм.

Энд хэдэн гол зарчим бий:

  • Системтэй арилжаа: Урьдчилан тодорхойлсон дүрэм, хязгаартай байх.
  • Сэтгэл хөдлөлөө удирдах: Ашиг ч, алдагдал ч таны дараагийн шийдвэрийг удирдаж болохгүй.
  • Тэмдэглэл хөтлөх: Өдөр бүрийн шийдвэр, сэтгэлзүй, үр дүнгээ тэмдэглэж, өөрийгөө эргэцүүлэх.
  • Том биш, тогтвортой зорилго: Том ашиг бол урамшуулал, харин зорилго нь сайн арилжаачин болох.


Тиймээс та яг одоо өөрөөсөө энэ асуултыг асуугаарай.
Би арилжаа хийж байгаа зорилгоо яг мэдэж байна уу?

Хэрвээ таны хариулт “том ашиг олох” байвал өөрийн арга барилаа дахин харах, өөрийгөө шинээр эхлүүлэх цаг иржээ. Учир нь жинхэнэ эрх чөлөө, сэтгэл ханамж, урт хугацааны ашиг нь азаар бус тогтвортой систем, сахилга бат, сэтгэлзүйгээ хэрхэн удирдахаас шууд хамаардаг.

Арилжаач хүн өөрийн сэтгэлзүйн хариу урвалыг хянаж, айдас, шунал, эргэлзээгээ танин удирдаж чадтал шийдвэр бүр туршилт, үр дүн бүр асуулт хэвээр байх болно.

Prove YOURSELF.

Become a PRO.

Traders who pass the challenge will receive LIVE accounts up to $1,000,000 from us and become "iTrader professional traders."

Start right now

© 2025 iTrader Global Limited | Company registration number 15962


iTrader Global Limited is located at Hamchako, Mutsamudu, Autonomous Island of Anjouan, Union of Comoros, The Comoros and is licensed and regulated by the Securities Commission of the Comoros. Our license number L15962/ ITGL


iTrader Global Limited, operating under the trading name “iTrader,” is authorized to engage in Forex trading activities. The company’s logo, trademark, and website are the exclusive property of iTrader Global Limited.


Risk Warning: CFD trading carries a high risk of rapid capital loss due to leverage and may not be suitable for all users.

Trading in funds, CFDs, and other high-leverage products requires specialized knowledge.

Research indicates that 84.01% of leveraged traders incur losses. Please ensure you fully understand the risks and are prepared to lose your capital before engaging in leveraged trading.

iTrader hereby states that it will not be held fully responsible for leveraged trading risks, losses, or other damages incurred by any individual or legal entity.

The news and information provided on this website are for educational purposes only. Users should make independent and informed financial decisions.


Restrictions: iTrader does not direct its website or services to residents of countries where such activities are prohibited by law, regulation, or policy. If you reside in a jurisdiction where the use of this website or its services is restricted, you are responsible for ensuring compliance with local laws. iTrader does not guarantee that the content of its website is appropriate or lawful in all jurisdictions.


iTrader Global Limited does not provide services to citizens of certain countries, including (but not limited to): the United States, Brazil, Canada, Israel, and Iran.